alim.mn | 2024.12.23
Оросын залуу хоккейчид онгоцонд үймээн дэгдээж хөөгджээ

Хоккейн залуучуудын дэлхийн аваргад оролцох гэж Канадад ирсэн Орос болон Чехийн тамирчид Калгари-Франкфурт чиглэлийн онгоцноос хөөгджээ. Арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн энэхүү нислэгээр тамирчид Франкфуртыг зорих байсан ч Оросын тамирчид онгоцонд амны хаалт зүүх шаардлагыг эсэргүүцэж, тамхи татаж, үймээн дэгдээснээс онгоцноос хөөгдсөн аж. Калгари хотын цагдаагийн газраас эхэндээ энэхүү хэргийн талаар нууцалж, онгоцонд эвдрэл гарсан тул нислэг хойшилсон гэжээ. Харин “Air Canada” компани ч дээрх хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй аж.

 Хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Канад улсын Эдмонтон болон Ред Дир хотуудад зэрэг эхэлсэн юм. Гэвч цар тахлын улмаас тэмцээн зогсч, энэ оны сүүлээр үргэлжлэн явагдахаар болсон. Ийнхүү тэмцээн нь удаан хугацаанд завсарласан учир ОХУ-ын хоккейн баг тамирчид нутаг буцах замдаа онгоцонд дуулиан дэгдээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ