"Шарк" Амартүвшин MCS-ийг орхилоо
MCS группын захирлуудын нэг Д.Энхтүвшин "Шарк танк" нэвтрүүлэгт оролцсоноор олны танил болж, олны хайр хүндлэлийг хүлээсэн хүн болсон. Тиймээс "Шар танк" нэвтрүүлгийг хоёр улирал дараалан шүүж байна. Тэрбээр шинэ оны босгон дээр ажил амьдралын гараагаа эхэлсэн MCS группээс зарж байгаагаа хэлэв. Д.Энхтүвшин шарк цахим хуудастаа "1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10’000 давсан ажилтантай болжээ. Энэ аялалаа ингээд өндөрлөж байгаадаа, өөрийгөө илүү сорих шинэ аялал эхлүүлэх гэж байгаадаа сэтгэл их догдолж байна.
Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Оджаргал захиралд баярлалаа MCS Group хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ