alim.mn | 2024.12.25
Г.Төмөрбаатар ДЦС 3 ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн дарга болжээ

Сүхбаатар дүүргийн МАН-ыг 10 гаруй жил удирдсан Г.Төмөрбаатар аль ч үед албан тушаалаас хоцордоггүй. Нэг үе хотын орлогч дарга болно, эсвэл Өмнөговь аймагт том даргаар очно гэгдэж байсан Г.Төмөрбаатар Дулааны цахилгаан станц 3 ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн даргаар очжээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨТААҮГ-ын дарга байхдаа материал хангамжийг их өндөр үнээр шахдаг гэж хүмүүс хэвлэлийн хурал зарлаж байлаа. Тэр үед "Контактын шунт 100 айл барилгын материалын захад 35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэтэл дээрх сэлбэгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл 280 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мөн БНХАУ-аас 2.5 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6.8 сая төгрөгөөр худалдан авч байгаа" талаар мэдэгдсэн. 

Тухайн үед хууль хяналтын байгууллагад шалгуулсан Г.Төмөрбаатар дарга баахан лам бурхан залж, ажилтнууддаа ч 3 сая төгрөгийн бурхан ав гэж шахсан гэдэг. Энэ бурхан шашин нь нөлөөлсөн үү, Г.Төмөрбаатар даргын асуудал тэгсгээд намсан. Одоо ДЦС 3-ын Хангамжийн хэлтсийн дарга боллоо. Хаширсан хүн арай өөрөөр ажиллах байлгүй.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ