Перу улсын бөө нар цугларч эртний уламжлалын дагуу том ёслол үйлдэж 2022 оны талаарх зөгнөлөө айлдав. Сан-Кристобаль уулааа тахиж ёслол хийхдээ тэд дэлхийн хувь заяаны тухай сэтгэлээ чилээж, Дээд хүчээс 2022 онд манай гарагийн бүх хүнийг ивээлдээ авч өмгөөлөн хамгаалахыг гуйжээ. Түүнчлэн энэ үеэр Орос ба Америк гүрний төрийн тэргүүнүүдийн том хөрөг зургийг залж улмаар тэдэнд мэргэн цэцэн ухаан хайрлаж, хамгаалж байхыг Ариун сүнсүүдээс хүссэн байна.
“Коронавирүсийн Цар тахал болон дэлхийн нөхцөл байдалд бид их сэтгэл түгшиж байгаа. Хэдий тийм ч хүн төрөлхтөн Цар тахлыг даван туулахад, мөн улс орнуудын хооронд үүссэн зөрчлийг арилгахад бид тусалж чадна. Орос улс Украиныг эзлэн түрэмгийлэхийг завдаж байна гэж олон хүн айж түгших болжээ, гэхдээ ийм юм зарчмын хувьд огт болохгүй. Даян дэлхийд дайн дажин дэгдээхгүй байхын төлөө, ямарваа эзлэн түрэмгийлэл үйлдэгдэхгүйн төлөө бид залбирч ажиллаж байгаа” хэмээн Перугийн бөө Феликс Рольдан сэтгүүлчдэд ярьжээ. Түүнчлэн бөө Вальтер Аларкон “Коронавирус өдгөө хүмүүсийн хувьд бараг л гэр бүлийн нэг гишүүн нь болчихлоо, гэхдээ цаашид энэ аюулын хэмжээ улам багассаар бүрмөсөн устах болно” гэжээ.