alim.mn | 2024.12.23
Ц.ЭЛБЭГДОРЖ: Хэн нэгэн авлигын хэргээр шалгагдахад тэр хүн тойрон хүрээлэгчээ ашиглана, зарим үед мөнгөөр шийдэх гэж оролдож шоу хийдэг
Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж төрийн тэргүүн байх үедээ “TIME” сэтгүүлийн “10 асуулт” буланд уригдаж, сонирхолтой хариулт өгчээ.
-1. Хятад, Орос болох хоёр том гүрний завсар танай орон хавчуулагдан оршин байдаг. Эдгээр хоёр хөрштэйгээ хэрхэн харилцаж байна вэ? 
-Улс төрийн зөрчилдөөн бол их байхгүй. Эдгээр хоёр гүрэн манайд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх сонирхол их байдаг. Гэсэн ч энэхүү харьцааг эн тэнцүү барьж, гуравдагч орноос хөрөнгө оруулалт хийлгэх сонирхол нилээд бий. 
-2. Монголын эрчимтэй эдийн засгийн өсөлт хөгжилтийн хамгийн гол эх үүсвэр нь байгалийн баялаг юм. Буруу ашигласнаас үүдэх үр дагавар, хор нөлөөнөөс хэрхэн зайлсхийх талаарх таны бодол?
 -Байгалийн баялгаа буруу ашиглаж, алдсан олон орон бий. Норвеги, Австрали, Канад зэрэг баялгаа зөв ашиглаж, эдийн засгаа зөв хөгжүүлж чадсан ардчилсан орнуудаас суралцах нь зүйтэй.
 -3. Баялгийн эх үүсвэрээс жинхэнэ хөгжлийг олно гэдэгт та итгэлтэй байна уу?
-Ерөнхийлөгчийнхөө хувьд би боловсон хүчин дээр их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Мөн эрүүл мэнд, боловсрол, нийгэм эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт ч анхаарч, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-4. Үүнд гадаадын компани, аж ахуйн нэгж тусалж байгаа биз дээ?
Голдуу бид хүсэлт тавьж, зөвшилцөлд хүрдэг. Жишээлбэл “Рио тинто” маш том хөрөнгө оруулалт хийж байна. Энэ компани манай хүмүүсийг чанартай боловсон хүчнээр бэлдэхэд тусалж дэмжих үүрэг хүлээсэн. Манай инженерүүдийг мэргэшүүлж байна. Мөн хоёр том сургалтын төвийг байгуулчихсан байгаа.
-5. Өсөж дэвжихийн зэрэгцээ Хятад болон Орост аж төрж буй Монголчууддаа хэрхэн хандаж    байна вэ?
Арваад сая монгол туургатнаас дөнгөж гурван сая нь л Монголд аж төрж байгаа. Монгол хэл соёлоо хэн мэдэж, хайрлаж явдаг хүн болгоныг хүрч ирээд амьдарч суу гэж хэлэхэд бэлэн. Тэд байнгын оршин суугч болох ч боломжтой.
-6. Өөрийн улсын туршлагыг бүс нэгт бусад жижиг улстай хуваалцдаг уу?
 -Манай улс хоёр том гүрний завсар хавчуулагдан оршиж байдгийг зарим хүн хараад ертөнцийн төгсгөл гэж хэлэх нь ч бий. Ийм төсөөлөл аль хэдийн хоцрогдсоон. Манайх эрх чөлөө, ардчиллын цөм орон болсон. Хүмүүс эрх чөлөөтэй болохоороо сайн сайхныг бүтээхийн төлөө эрмэлзэж эхэлдэг. Ийм л хөгжил, дэвшлийг бид хүсч байна. 
-7 Та Иранд айлчилж байхдаа Цөмийн Эрчим хүчний цахилгаан станцаар орж үзсэн гэсэн?
-Иранд би анх удаа зочиллоо. Явахаас өмнө толгойд минь нэг л бодол, сонирхол ороод байсан. Түүхийн 12, 13, 14-р зууны үед Монголын хаадууд ихэнх газар нутгийг эзлэн захирч байсан. Эдгээрийн ихэнх түүхэн эх сурвалж Иран дахь Персийн номын сан, архивт нь хадгалаастай байдаг. Гэвч зочид буудалд байхдаа энд ирсэн ямар ч зочин төлөөлөгч цөмийн цахилгаан станцад нь зочилж болдгийг мэдсэн. Сэтгүүлч байсныхаа хувьд ч би их сонирхсон л доо.
 -8 Тэндээс та юу олж мэдэв?
 -Мэдээж би цөмийн зэвсгийн мэргэжилтэн биш. Миний байр суурь тодорхой. Ираны цөмийн үйл ажиллагаа бусад орны аюулгүй байдалд хор нөлөө оруулах ёсгүй. Иран улс Америкийн Аюулгүй байдлын хороотой зөвшилцөл хийж, хамтран ажиллах ёстой гэж бодож байна. 
   -9. Монгол улс Хойд солонгостой эртнээс сайхан харилцаатай. Тус орны шинэ удирдагч Ким Жон Уны талаар та юу гэж бодож байна вэ?
-Шинэ  удирдагч эдийн засгаа юу түрүүнд тавьж байна. Түүний өвөө нь цэрэг армиа нэгдүгээрт тавьж байсан. Дотоод хүчин зүйл мөн олон улсын болоод Хятадын дарамт шахалтаас болоод шинэ удирдагч эдийн засгийн хөгжилтыг илүү анхаарч наад зах нь цэрэг армитайгаа эн тэнцүү хэмжээнд хөгжүүлэх бодолтой байх шиг байна.
-10. Таны өрсөлдөгч Намбарын Энхбаяр авлигын хэргээр шоронд хоригдсон. АНУ дахь түүний дэмжигчид болох зарим хүн улс төрийн учир шалтгаанаас болсон гэж үзээд байгаа? 
-Бид хээл хахууль, авлигыг арилгах бодлогыг барьж байгаа. Хэн нэгэн авлигын хэргээр шалгагдахад тэр хүн тойрон хүрээлэгчээ ашиглана. Зарим үед мөнгөөр шийдэх гэж оролдож шоу хийдэг. Тэд олон нийтийн санаа бодлыг ашиглаж, хуулиас гадуур хүрээнд шийдэх гэж санаархдаг. Манайд цензур байдаггүй. Дөчин телевиз, зуугаад сонинд бий. Тэд бүгдийг судалж, эрэн сурвалжилж мэдээлж байгаа. Сая зургаан сард Хиллари Клинтон ирээд нэг үг хэлсэн юм. “Жинхэнэ хуулийг үзье гэвэл Монголд ир. Жинхэнэ ардчилал хаана хөгжиж байна гэдгийг сонирхмоор байвал Монголд ир” гэж хэлсэн байдаг. 
-Ярилцсан ИШААН ТАРООР -Орчуулсан ХАЛТАРЫН ЭРДЭНЭЦЭЦЭГ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.9.46.41
Хүрэлсүх Баттулга энэ Элбдорж шиг болнр эцэстээ. Ам сайн поп хулгай хийхдээ гарамгай нэгийнь нөгөөгөөрнь солино аргалаад сурцан... Хэннь ч чадвар муу юм алсын ....
Төстэй мэдээ