ХУУЛЬ БУСААР ЗАГАС БАРЬСАН, ТЭЭВЭРЛЭСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
ХУУЛЬ БУСААР ЗАГАС БАРЬСАН, ТЭЭВЭРЛЭСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын #Улаагчны_хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур нь #Улсын_тусгай_хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулж байна.
24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ