Дуучин BX "Нью стар" студийн төрүүлсэн шинэ дүр төрх, дуу хоолой. Анх рок попод бэлтгэн гаргасан студиэсээ туурга тусгаарлан, ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан нь амжилтад хүрч, дуулсан дуу болгон нь хит болдог байв. Харин дуучныхаа оргил үед гэнэтхэн сураг тасарсан. Одоо ямартаа ч цахим орчинд нэг л өдөр BX шиг алга болчихно шүү гэсэн яриа бий. Дуучин BX О.Үен гэдэг бүсгүйтэй гэрлэж, гурван охины аав болсон. Мөн эхнэртэйгээ билетийн касс ажиллуулж, ажил амьдрал нь амжилттай байсан үе бий. Билетийн касс нь дампуурсан, BX тоглолтын орлогоо залилуулсан, тэгээд АНУ руу явсан гэх цуу яриа гардаг. Ямартаа ч тэд Чикаго хотод амьдардаг, гоо сайхны салонд ажилладаг гэх бүдэг бадаг сураг бий. Харин сүүлийн хоёр жил дуучин BX нутаг нэгт Чикаго хотын монголчуудын шинэ жилд оролцон ая дуугаа өргөх болсон байна.