alim.mn | 2025.01.04
Хотын удирдлага “зөөлөн бодлогын” зөвлөх үйлчилгээний 900 сая төгрөгийн тендер зарлажээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Зөөлөн бодлогын хүрээнд хийгдэх”  хэмээх хичнээн зөөллөж бодоод ч ойлгоход бэрх зөвлөх үйлчилгээний 900 сая төгрөгний тендер зарлажээ. Энэхүү зөвлөх үйлчилгээгээр таван бүлэг 28 зүйл бүхий бодлогы баримт бичиг боловсруулах, хууль тогтоомжийн шинэчлэлт хийх төсөл боловсруулах, батлуулах ажил хийгдэх юм байна. Зөвлөх үйлчилгээгээр хийгдэх “зөөлөн бодлого” гэгчид  баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгсэлд квот тогтоох, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаарх бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах гээд бөөн бичиг цаасны ажил аж. Даалгавар хоёр, гуравд нь дахиад ч хийгдэх ажлуудыг гаргажээ. Дээрх асуудлуудын талаар хийгдсэн судалгаа, төсөл хөтөлбөр үе үеийн хотын удирдлагуудын үед зөндөө байдаг гэнэ.  Гагцхүү хийх зориг л үлдээд байна. Үүнийг ойлгоход хотын дарга нарт 900 сая төгрөгөөр судалгаа шинжилгээ, төсөл хийлгэх хэрэг бараг алга гэмээр. Бараг нэг тэрбум гаруй төгрөг нь асар их мөнгө юм. Ирэх хавар нүүрлэх санхүүгийн хүндрэлийг тооцвол энэ мөнгийг уул овоо шиг бичиг цаасанд үрэх нь бодлогогүй хэрэг болно. Үүний оронд хийх ажилдаа л зарцуулах нь зүйтэй.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ