Казахын нэртэй бизнесмен, нийгмийн зүтгэлтэн, томоохон авторитет, найман овгийн Маргулан Сейсембай засагтаа хандаж ийн бичжээ
Казахын нэртэй бизнесмен, нийгмийн зүтгэлтэн, томоохон авторитет, найман овгийн Маргулан Сейсембай засагтаа хандаж ийн бичжээ.
Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудаас цэргийн тусламж хүслээ. Энэ нь улс төрийн маш том алдаа гэж би үзэж байна! Эмх замбараагүй байдлын гал дээр оросын эсрэг, оросуудын эсрэг үзлийн тос нэмлээ. Энд автоматаар Украйн, Белорусийн үндсэрхэг үзэлтнүүд татагдан оролцож эхэлнэ. Нөхцөл байдлыг удирдах аргагүй болно. Яаж ийгээд эмх замбараатай байдал тогтоож чадсан ч манай ард түмэн улс үндэстнийхээ бүрэн эрхэт байдлыг тавьж өгснийг хэзээ ч уучлахгүй! Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хол хөндий байсан хүмүүс ч идэвхжинэ. Учир нь энэ тохиолдолд зөвхөн улс төрийн асуудал биш харин улс орны тусгаар тогтнолын тухай асуудал яригдах болно.
Энэ нөхцөл байдлаас гарах хоёрхон замыг би харж байна.
Нэг. Манай засаг Алматы хотын авторитетуудад хандах ёстой. Албан ёсны эсхүл гэмт хэргийн ертөнцийн байх нь хамаагүй. Нэртэй тамирчдыг ч оролцуулах хэрэгтэй. Жинхэнэ нэр төртэй, нөлөөтэй хүмүүс байх нь чухал. Хамтдаа бид ХАБГ-ний байгууллагын тусламжгүйгээр эмх журмыг тогтоож чадна. Энэ тохиолдолд цус хамаагүй бага урсах болно. Талбай дээр гарч, хэлэлцээрийн замаар эмх журам тогтоож өгөөч гэж олон хүн надад хандаж байна. Чадахгүй. Биднийг эмх журам тогтоож эхлэнгүүт засаг энэ бүх эмх замбараагүй байдлын ард биднийг байсан, бид энэ бүхнийг зохион байгуулсан мэтээр буруутгана шүү дээ.
Хоёрдугаар хувилбар. Би энэ хувилбарын эсрэг байгаагаа шууд хэлье. Хэрэв үнэхээр манай засаг улс орондоо өөрийн хүчээр эмх журам тогтоож чадахгүй бол ядаж Киргиз, эсхүл Белорусаас тусламж хүсэх хэрэгтэй. Яасан ч Оросоос тусламж хүсч болохгүй.
Казах оронд оросын цэргүүд манай хүмүүсийг буудах дээрээ тулбал энх тайван тогтоох ч бай, яах ч бай, ямар зорилготой байх нь хамаагүй шууд дайнд хөтөлнө. Ухаан орцгоогооч!
Орчуулсан Д.Даваадулам
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ