alim.mn | 2024.12.23
Mеган Марклд нэг фунт стерлинг төлнө

Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Англид  жил гаруй амьдрахдаа "хэвлэлийн баатар" байсан хүн. Аавдаа бичсэн нь захидлыг хүртэл задалж нийтэлсэн хэвлэл бий. Тэгвэл Меган Марклын аавдаа бичсэн захидлынх нь хэсгийг нийтэлсэн сонин түүнд нэг фунт стерлинг буюу 1.36 ам.доллар төлөх ёстой гэж шүүх шийдвэрлэсэн байна. Учир нь түүний хувийн нууцад халдсан гэж үзжээ.

Нэг фунт стерлингийн төлбөр нь хувийн мэдээллийг нь зүй бусаар ашигласнаас үүдсэн “номинал хохирол” аж.

Шар хэвлэлийн эзэн Сассексийн гүнгийн авхайд зохиогчийн эрх зөрчсөн, хууль шүүхийн зардал зэрэгт мөн тодорхой хэмжээний төлбөр төлөх юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ