Хил гаалийн ажилтнуудын бүдүүлэг дээрэнгүй үйлдлээс болж Турк Камеруны хооронд дипломат хэрүүл маргаан дэгдэж болзошгүй болжээ. Камеруны 47 настай бизнесмэн Эммануэль Фоссо Сомеон Чежу (Emmanuel Fosso Someon Chedjou) Дубай руу бизнесийн ажлаар нисэхдээ Стамбулаар дамжин өнгөрөх байжээ. Дараагийн онгоцоо хүлээх хоорондоо тэрээр хотоор зугаалсан байна. Ингээд Дубай нисэх онгоцондоо суухаар нисэх буудалд ирэхэд нь Туркын хилийн албаны ажилтнууд хуурамч визтэй хэмээн саатуулж тусгай өрөөнд хүч хэрэглэн авч оржээ. Туркууд бизнесмэнд маш дээрэнгүй хандаж хэд хэдэн бичиг баримтанд хүчээр гарын үсэг зуруулжээ. Улмаар аманд нь сальфетик чихэж биеийг нь битүү скочдоод чемоданд нь чихэж ирсэн нислэгээр нь Камерун луу буцаажээ. Нэгжлэгийн үеэр бизнесмэний 2400 долларыг нь хураан авчээ. Камерун бизнэсмэн жуулчины Sun Online Travel компаниар дамжуулан Туркын визийг авсан гэжээ.
https://www.thesun.co.uk/travel/11030337/passenger-wrapped-plastic-flight/