alim.mn | 2024.12.25
Д.Нямхүүгийн хувийн эзэмшлээс их хэмжээний үнэт чулуу, валют олджээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилсан бөгөөд хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Тодруулбал, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсон төдийгүй төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон байна.

Түүнийг Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч 2021 оны наймдугаар сард шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргаж байсан юм. Гэсэн ч тэрээр эргэж ажилдаа ороогүй байгаа бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Билэгсайхан ажиллаж байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
82.132.214.102
gadaadad bdg ehner huuhdee tejeeh gej ulsiin mongo ih idsen dew
Dewey
1 жилийн өмнө
181.191.233.9
Wonderful wⲟrk! Ꭲhаt іѕ tһe type of info that ɑre meant to be shared around the web. Disgrace ߋn Google foг no longer positioning thіs post highеr! Comе on over and seek advice from mү site . Ꭲhank yօu =) Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom
Төстэй мэдээ