alim.mn | 2024.12.22
Валентиний баяр тэмдэглэхээр ууланд гарч төөрсөн 72-77 настай хосыг 6 өдрийн дараа олжээ
Өнгөрсөн Валентиний баяраар Америкт настай эрдэмтэн хос ууланд төөрч осгож ундаассанаас амиа алдах шахсан хэрэг гарчээ. Калифорни мужийн 77 настай хэл судлаач Кэрол Кипарски (Carol Kiparsky) болон Паркинсоны өвчин судлаач 72-тай Ян Ирвин (Ian Irwin) нар нь дурлалт хосуудын баярыг ууланд романтик байдлаар сэхээтэн хүмүүс шиг тэмдэглэхээр шийджээ. Тэд 2-р сарын 16-нд далайн эрэгт Томалзийн буланд амралтын байр хөлслөөд ууланд аялахаар явсан байна. Гэсэн ч маргааш нь байрандаа байгаагүй тул түрээслүүлэгч нь эрдэмтдийн хүүхдүүд руу залгаж хэлжээ. Хүүхдүүд нь аврах албанд хандсаар Валентиний баяр тэмдэглээр гараад сураггүй алга болсон өндөр наст хосыг эрэн хайх том хэмжээний ажиллагаа явагджээ. Ажиллагаанд нисдэг тэрэгч ашиглаж, онцгойнхон болон эрдэмтний ар гэр найз нөхөд, сайн дурынхан оролцсон байна. Эрэн хайсаар 6 хоногиййн дараа буюу 22-ны өдөр олжээ. Настай хос эцэж ядран өлсөж ундаасаж, даарч бээрсэн байжээ. Тэд уулаар аялж яваад үдшийн бүрэнхий болоход төөрч замаа алджээ. Аялалд гарахдаа холбооны хэрэгсэл,газрын зураг, хүнс аваагүйн дээр нимгэн хувцастай явжээ. Ингээд хэсэг бутны дунд орж хүйтнээс болон зэрлэг амьтнаас хоргоджээ. Ундаасахын эрхэнд шалбаагны ус уусан гэнэ. Энэ мэтээр зургаан өдрийг өнгөрөөж байхад нь аврагчид тусламж дуудсан дуугаар нь олсон байна.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
4 жилийн өмнө
103.212.117.236
Ee zailuulda uulna sanaan ih goy l bsim bn gants muu valentiinii bayraas bolj uheh shahsan bnsht
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.123
ug n bol zov l sanaa,,gehdee 18-tuud shig zagnajee,,,he he,,ydaj beltgeltei yvahgui
Төстэй мэдээ