Уран гулгалтын спортыг хөгжүүлэгч нэг гэр бүл
Уран гулгалтын спортыг хөгжүүлэгч нэг гэр бүл. Тэд 2010 онд болсон Ванкуверын өвлийн олимпийн чөлөөт уран гулгалтын тэмцээнд Пан Чин, Тун Жянь 141.81 оноогоор Олон улсын тэшүүрийн холбооны чөлөөт гулгалтын шинэ рекордыг тогтоож, мөн энэхүү амжилтаар цагаан олимпын анхны мөнгөн медалийг тоссон юм.
Пан Чин, Тун Жянь хоёр бүр 1979 онд төрсөн бөгөөд 14 настайгаас уран гулгалтын хосын тоглолтод тоглож эхэлжээ. Түүнээс хойших 20 гаруй жилийн турш өвчин зовлон, машины осол зэрэг олон сорилтыг туулан байж, мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хүчин зүтгэсээр иржээ. Ийнхүү өнөөдрийн амжилтад хүрсэн утга агуулга нь олимпын мөнгөн медалиас хол илүү юм.
2002 оны Солт Лейк хотын өвлийн олимпийн 9-р байрнаас 2006 оны Ториногийн өвлийн олимпийн 4-р байр хүртэл тэд дөрвөн жил тутамд үсрэнгүй амжилт гаргаж, эцэстээ 2010 онд Ванкувертийн дэвжээнд алтны төлөө хүчээ сорьжээ. Харамсалтай нь энэ олимпоос мөнгөн медаль тоссон хэдий ч тэмцээний дараа Тун Жянь урагш бөхийн мөсөн талбайг үнэсэж, хүсэл мөрөөдлийн хамгийн сайхан илэрхийлэл болсон энэ тэмцээн энэ спортод хүндэтгэл илэрхийлэв.
Өнгөрсөн 22 жилийг эргэн харахад, тэд өвлийн дөрвөн олимп, дэлхийн аварга шалгаруулах 16 удаагийн тэмцээнд хамтдаа оролцож, 2006, 2010 оны дэлхийн аварга болсон түүхтэй.
Өдгөө хүү охинтой болсон Пан Чин, Тун Жяний жаргалтай нэг гэр бүлийнхэн хайртай уран гулгалтын үйлсийн төлөө хүчин зүтгэсээр байна. Тэд уран гулгалтын спортыг сурталчлах, хөгжүүлэх ажиллагаанд идэвхийлэн оролцож, өөрийн нэрээр нэрийдсэн мөсөн дээрх урлагийн төвийг байгуулсан төдийгүй хүүхэд залуучуудын олон улсын хөгжлийн хөтөлбөрийг амжилттай ажиллуулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ