alim.mn | 2024.12.23
Хоолны шоуны од Ян Сү Бин 50 кг жин хасжээ

Хэдхэн жилийн өмнө хоол амтархан идэж буй солонгос эмэгтэйн бичлэг Азид төдийгүй дэлхийн цахим ертөнцийн хамгийн сонирхолтой дүрийн нэг байв.  Ян Сү Бин хэмээх солонгос бүсгүй "мукбанг" хийн гарч ирснээс хойш уг төрлийн шоу тусгай төрөл болтлоо хөгжсөн. Энэ төрлөөр бичлэг хийдэг хүмүүс ч мөн олширсон. 

Хоолны шоуны од хатан гэгдэж яюсан оргил үедээ түүний жин 130 кг орчим байсан. Харин Ян Сү Бин 2019 оноос хойш нийт 50 кг хасаж чаджээ. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн жингээ хасахаар шийдсэн тэрээр хэрхэн жингээ хасаж буй тухайгаа нээлттэй хуваалцдаг бөгөөд идэвхтэй дасгал хөдөлгөөн, хооллолт, нэмэлт амин дэм хамгийн чухал гэдгийг зөвлөжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ