alim.mn | 2025.01.03
“Петрочайна Дачин Тамсаг” байгаль орчинд 21 тэрбум учруулсан хэргийг хот руу татав

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ыг олборлосон нефтээ Сүхбаатар аймгийн ЭРДЭНЭЦАГААН СУМ-ЧОНО ГОЛ сумын нутгаар дамжуулан тээвэрлэхдээ олон салаа зам гаргасан, тоосжилт үүсгэн байгаль орчинд хохирол учруулсан гэж Шүүхэд дуудаад байгаа. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 11.8 тэр бум, нөхөн сэргээх зардал 9,5 тэрбум нийт 21,4 тэрбум төгрөгийг шүүхээр нэхэмжлээд байгаа. Хэргийг анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн хэдий ч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ын хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Байгаль орчинд учирсан хохирол, гол нотлох баримтууд байгаа газар буюу Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч Шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Ингэхдээ хэргийн харьяалалтай холбоотой шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байтал гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ