alim.mn | 2024.12.22
Камбожийн Сием Рип мужийн иргэд цэвэр усгүй болжээ

Камбожийн Сием Рип мужийн Пиам Та Уор тосгоны 100 гаруй айл цэвэр усны хомсдолд орж эхэлжээ. Хэдийгээр тосгонд ус элбэг байдаг ч хог хаягдлаар дүүрч бохирдож байна. Тиймээс тосгоны оршин суугчдын хувьд ус худалдан авах зайлшгүй шаардлагатай байгаа боловч орлого олох боломжгүй байна. Мөн айлууд ус авах мөнгө олох боломжыг хайж бас ойр орчмоос ус цуглуулж, буцалгаж өдөр тутмын хэрэгцээгээ хангаж байна.

  • Пром Сор: Үерт автсан тосгоны оршин суугч

Манай гэр бүл маш ядуу. Бидэнд ундны цэвэр ус худалдаж авах мөнгө байхгүй байна. Өнөөдөр би гэрийнхээ эргэн тойроос ус цуглуулж, хүүхдүүддээ буцалгаж өгсөж."

Ус нянгаар бохирдсон тул буцалгаагүй ус ууж болохгүй. Манай гэрийн эргэн тойрон дахь усыг аяга таваг угаах, хоол хийхэд ашиглаж болно. Би усыг "алум" -тай хольж, нэг цаг болсны дараа нь усаа хоол хийхэд хэрэглэдэг.

Өдөр тутмын амьдралдаа устай байхын тулд бид ашиглахад тохиромжтой ус авчрах гэж завь хөлсөлдөг. Хуурай улиралд манай байшингийн эргэн тойрон дахь ус илүү бохир болдог. Би 20 литр тутамд 3000 риел (0.75 доллар) үнээр цэвэр ус худалдаж авдаг.

  • Сорм Лоут: төслийн үйл ажиллагаа хариуцагч

Манай тосгоны хүмүүс жил бүрийн 4-р сард усны хомсдолд ордог. Эндхийн ус татарч, худаг ухахад хэцүү, ус нь улаан болдог тул ууж болохгүй болдог. Тосгоныхон ус худалдаж авахаас өөр аргагүй болдог ч тэдний орлого бага учраас энэ нь тэдний хувьд томоохон асуудал болж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ