alim.mn | 2024.12.23
Монгол HD телевиз цалингаа төмсөөр тавьдгийг Д.Уранзаяа батлав

"Киви" хамтлагийн ахлагч Укагийн дүү Д.Уранзаяа олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогттой амьдарч, хүүг нь төрүүлснээр олны танил болсон. Дараа нь ганц бие ээж болж, Стар телевизэд зугаа цэнгээний нэвтрүүлэг хийсээр энэ салбарын хүн болсон билээ. Тиймээс Монгол HD телевизийн харъяа Volume Plus сувгийн захирлаар ажилласан. "Гацуурт"-ын Чинбат анхлан байгуулж, охин Ч.Номин нь удирдаж явсан Монгол HD телевизийг цалингаа төмсөөр тавьдаг гэсэн яриа гарсаар удсан. Монголдоо тэргүүлэх баян, тэгээд ч Англид сурч боловсрол эзэмшсэн, өөрийгөө хүндэлдэг захирал, боссууд ийм үйлдэл хийхгүй гэж олон нийт эргэлздэн. Гэтэл энэ яриаг Д.Уранзаяа баталж, ууттай төмс, лууван ирийтэл өрчихөөд "Цалин буулаа" гэж оруулжээ. Монголын газар тариалангийн бүсэд томоохон газартай, хүнсний ногоо тариалдаг эзний гэр бүл цалингаа төмсөөр тавьдаг бололтой. Эдний гэр бүлийг алт сайн олборлодог байсан гэлцдэг. Ажилчдынхаа цалинг алтаар тавьж үзсэн болов уу...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ