alim.mn | 2024.12.25
Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг. Ингэхдээ түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгодог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр санал болгон томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид, Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг томилуулснаар Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна.

Дуламдоржийн Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай.

1998-2012 онд БНЭУ-ын Буддын шашны гүн ухааны их сургуульд суралцсан.

2012-2019 онд БНЭУ-ын Буддын шашны гүн ухааны их сургуульд багш,

2020 оноос Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд багшаар ажиллаж байна. 


Нанжидын Онон Улаанбаатар хотод төрсөн, 53 настай.

1977-1987 онд 23 дугаар дунд сургууль,

1987-1991 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн.

1999-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

1991-2000 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчин,

1996 оноос “X түц” уран бүтээлийн нэгдлийн захирал,

2020 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ