alim.mn | 2024.12.23
ТНБД асан Г.Ганчимэг “баярлалаа” гээд Г.Шийлэгдамбад таван сая төгрөг барьсан хэргээс ...

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба, ТНБД-аар ажиллаж байсан Г.Ганчимэг нарын хэрэг хоёр зүйлээр холбогддог. Нэг нь хууль бус томилгоо нөгөө нь “Улаанбаатар мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч “Сити Энержи” компаний ТУЗ-ийн дарга Ш.Адьшаагийн эмнэлгийнхээ магадлан итгэмжлэл гаргуулахаар өгсөн таван сая төгрөг юм. Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь ТНБД Г.Ганчимэг гэгддэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам гэх мэдээлэл тарсан. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байсан. Яам ТНБД-гүй 2-3 сар болсон гэх шалтгаанаар  Г.Шийлэгдамбын санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Г.Ганчимэгийг шууд томилсон агаад тэр үед С.Баярцогт нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Сайдтан ийм дэмжлэг үзүүлсэнийхээ төлөө  2015 оны 5-р сарын 27-ны өдөр яамны албан өрөөндөө ТНБД-аасаа таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдсан. Тэр таван сая төгрөг нь их сонин түүхтэй. Нэгэн компанийн эмнэлгийн магадлан итгэмжлэл гарахгүй уджээ. Магадлан итгэмжлэлийг шийдэх албан тушаалтан нь ТНБД гэнэ. Бизнес эрхэлж байгаагийн хувьд магадлан итгэмжлэлээ хурдан гаргуулах нь эмнэлгийн нэр хүндээс гадна ЭМД-ийн сангаас мөнгө авах эрхтэй болдог. Ингээд тус компанийн захирал нь 2015 оны 5-р сард яамны ард талд байрладаг “Спрингс” зочид буудлын нэг давхарт сайдын туслахыг дуудаж уулзаад  дөрвөлжин цаасан хайрцагтай зүйл гаргаж ирсэнд дотор нь таван сая төгрөг байжээ. Мөнгийг ТНБД-д өгөхийг хүсэхэд сайдын туслах аваад явжээ.  Орой ажил тарсаны дараа ТНБд-ын өрөөнд ороод “танд таван сая  төгрөг надаар өгүүлсэн, одоо надад байгаа, аваад  ирэх үү” гээд асууж байтал өрөөнд нь хүн ороод иржээ. Сайдын туслах маш их сандарч бушуухан гарсан гэнэ. Хоёр хоногийн дараа ахин ороод “намайг уучлаарай, ийм зүйл хийдэг гэж битгий бодоорой, танд өгөөрэй гээд надад өгсөн болохоор танд өгөхгүй бол хэцүү байна, та авчих л даа” гэж гуйсанд  Төрийн бичгийн дарга “за за, лайтай юм” гэж уцаарлангуй хэлжээ. Ингээд мөнгийг авчирч өгөхөд сайдын туслах, ТНБД-ын хоёрын хооронд ийм яриа болжээ. ТНБД “сайд намайг дэмжиж, зүтгэж байгаад төрийн нарийн болгосон, би олигтой ч баярлалаа гэж хэлж чадахгүй яваад байгаа, энэ мөнгөөрөө сайдад бэлэг авч өгье, юу авч өгөх вэ” гэхэд сайдын туслах “сайдын цай уудаг шаазан цуурчихсан, би япон дэлгүүр орсон чинь 160-180 мянга гэхээр нь авч чадаагүй, та тэр шаазан аягыг аваад өгчихөөч” гэж хэлээд гарчээ. Харин экс Төрийн нарийн бичгийн дарга “…  сайдын туслах Цэвээнханд манай ажлын албан өрөөнд орж ирээд  Адьшаа ах таньд нэг юм өгүүлсэн тэрийг нь би таньд оруулж ирээд өгье  гэсэн … би их цочирдож сонин санагдсан. Тийм учраас “яагаад огт танихгүй хүн надад тийм зүйл хэлүүлдэг юм, тийм асуудал байхгүй, чи юу яриад яваад байгаа юм” гэхэд гараад явсан. Хэд хоногийн дараа дахиж орж ирээд компанийн захирлаас танд өгнө гээд авчихсан, тийм болохоор би өөрөө эвгүй байдалд орчихлоо, би танд тэрийг авчраад өгчихье та авчих  гэж хэлсэн. Тэгэхэд нь яагаад энэ мөнгийг өгөх гээд улайраад байна, ямар шалтгаан байгаа юм гэж бодсон. Мөнгө авчраад үлдээх гэхэд нь үлдээ гэсэн …” гэжээ. Гарсных нь дараа хайрцагтай зүйлийг онгойлгож үзэхэд резинээр боосон мөнгө байсанд туслах Байгальмааг явуулж банкны тэмдэгтэй боолттой шинэ дэвсгэртээр солиулжээ. Мөн “…Цэвээнхандын оруулж ирсэн мөнгө өнгө зүсээрээ хайрцаг савтайгаа сайдын өрөөнд орсон. Би сайдыгаа Цэвээнхандад буцаагаад өгсөн байх гэж бодсон, тэгж ч найдаж байгаа…” гэж мэдүүлжээ.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ах
4 жилийн өмнө
107.77.109.25
Энэ ямар золбин сайт вэ! Хэнд ч хэрэггүй хүүхэд шиг юм бичиж суудаг. Түй чоорт?
Төстэй мэдээ