alim.mn | 2025.06.10
Хэрвээ зураг төсөв нь 400 сая төгрөгийн өртөгтэй бол Чингэлтэй дүүргийн төр захиргааны барилга хэдэн тэрбумээр босох вэ ...

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дүүргийн төр захиргааны байгууллагын барилгын зураг төсвийг 400 сая төгрөгөөр хийлгэхээр тендер зарлажээ. Тэгвэл барилгын өртөг нь хэдэн тэрбум бол гэх асуулт урган гарна. Нэлээд олон тэрбум гэдэг нь тодорхой. Сүүлийн үед баригдаж байгаа төрийн байгууллагуудын орд харш шиг барилгууд хааны ордон шиг хараа булаан сүндэрлэсээр байна. Баригдах нь ч хурдан шуурхай агаад хөрөнгө мөнгө нь тасралтгүй урсан орж ирдэг. Тэгвэл цэцэрлэг сургууль, эмнэлгийн шавар тагз барилгууд хэдэн жилээр гацах нь түгээмэл үзэгдэл болсон. Чингэлтэй дүүргийн шинэ ордон ч хурдан баригдана. Дарга нар нь мөдхөн ордондоо залрах нь мэдээж биз. Оны өмнөхөн нийтийн сүлжээгээр уг дүүргийн нэгэн хурган даргын хараад ханашгүй сайхан албан өрөөний зураг цацагдсан. Ийм сайхан өрөөг орхиж байна гэхээр үүнээс хамаагүй тансагт шилжиж орж байгаа байх нь ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ