alim.mn | 2024.12.23
Энэтхэгт маргааш нэг сая хүн Ганга мөрний ариун усанд орохоор цуглаж байна

Энэтхэг даяар Covid-19-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа хэдий ч нэг сая орчим Хинди шашинтнууд Ганга мөрний эрэг дээр цугларч, ариун усанд орохоор зэхэж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 14-нд Макар Санкранти гэх Хинди шашны чухал өдөр мөргөлчид Ганга мөрөн, Бенгалын булангийн бэлчирт ариун усанд орохоор Гангасагар тосгонд очдог. Өнгөрсөн жил ч мөн адил Энэтхэгийн хойд хэсэгт болсон ижил төстэй томоохон шашны наадмын үеэр олон сая хүн цуглаж, дельта халдвар тархах нөхцөл бүрдсэн юм.  Энэтхэгт нийт 35.88 сая Covid-19 халдвар бүртгэгдсэн нь АНУ-ын дараа орох дэлхийн хамгийн их үзүүлэлт болж байна.

Шинжилгээний хүчин чадал тааруухан гэх Энэтхэгт өдөрт 168.000 орчим Covid-19-ийн халдвар бүртгэгддэг. Энэ тоо огцом өссөн гэх тооцоо бий.  Хурдацтай тархаж байгаа омикрон хувилбараас шалтгаалан олон муж шөнийн хөл хорио зарлаж, оффис, ресторануудыг хаасан байна. Гэсэн хэдий ч олон мянган мөргөлч баруун Бенгалийн зүүн муж дахь арал дээр жил бүр болдог Ганга мөрний ёслолын талбайд цуглараад эхэлжээ.

Урьдчилсан тооцоогоор мөргөлчид нэг сая хүртэл нэмэгдэж магадгүй байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ