alim.mn | 2025.03.11
Испанийн эмсийн хүрээлэнд коронавирусын халдвар илэрч 86 үйлчлүүлэгчтэйгээ хорионд оржээ

Испаний Валенсиа мужийн нэгэн эмсийн хүрээлэнд коронавирусын халдвар гарч цагдаагийн хүчээр хамгаалалтанд авч хорио тогтоожээ. Тус янхны газрын нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хорионд тухайн үед үйлчлүүлж байсан 86 эрэгтэй үйлчлүүлэгчдээс гадна эмсийн хүрээлэнгийн биеэ үнэлэгчид, үйлчлэгч, цэвэрлэгч, хамгаалагч болон менежер гээд 33 хүн нэмэгдэж нийтдээ 119 хүнийг хорионд оруулжээ. Эмсийн хүрээлэнгийн хөл хориог 14 өдрөөр тогтоожээ. Болсон явдал ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Янхны газраар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн эхнэрүүд олноороо цуглаж  шуугиан үүсгэсэнийг цагдаагийн хүчээр албадан тараажээ.

 

https://cerebrother.com/en-cuarentena-un-puticlub-con-86-clientes-tras-el-positivo-en-coronavirus-de-una-prostituta/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ