"Aquaman" киноны дүрээр дэлхий нийтэд танигдсан жүжигчин Жэйсон Момоа гэр бүлээ цуцлуулахаар болжээ. Тэрбээр өнөөдөр эхнэртээ салж байгаагаа мэдэгдсэн байна. Жэйсон Момоагийн дурлалын түүх Холливудад алдартай. Анх 8 настайдаа эхнэртээ дурлаж байжээ. Телевизээр харсан 20 настай жүжигчин бүсгүйд 8 настай балчир хүү Жэйсон Момоа ухаангүй дурласан гэдэг. Жэйсон тухайн үед өөртөө түүнийг заавал эхнэрээ болгоно хэмээн амласан гэдэг. Тэгээд 2005 онд түүнд хайртай бүсгүйтэйгээ танилцах боломж гарч, тэд бие биедээ заяагдсан мэт маш хурдан дотноссон байна. Энэ үед Жэйсон Момоа 26 настай, түүний эхнэр жүжигчин дуучин Лиза Бонет 38 настай байжээ. Тэд дөрвөн жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, 14 настай охин Лола болон 13 настай Накоа гэх хүүтэй юм. Ийнхүү 17 жил хамт амьдарсан хос ингээд хоёр тийш болох нь тодорхой болов. Энэ салалтын эхийг Жэйсон Момоа тавьсан бөгөөд пивоны сурталчилгаанд хамт тоглосон, загвар өмсөгч, эрүүл чийрэг биетэй бүсгүйд хөл алдсан гэж мэдээлж байна.