Яруу найрагч Б.Батрэгзэдмаа: Баярхүүгийн Ичинхорлоо чи цээр үгс гэж байдгийг мэд!
Яруу найрагч Б.Батрэгзэдмаа цахим орчинд идэвхтэй байж, сайхан шүлгүүдээрээ дагагчдаа "дайлдаг" байсан үе бий. Сүүлийн үед тэрбээр цахим хуудсаа идэвхтэй хөтлдөхгүй байгаа. Харин өнөөдөр гэнэт тэсэрч, Багшийн дээдийн нэг ангид сурч төгссөн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоод хандан хатуухан үг хэллээ. Тэрбээр: Монголын Их утга Уран зохиолоор аварцгаая!
Баярхүүгийн Ичинхорлоо чи цээр үгс гэж байдгийг мэд!
Үхэр өгөр үхсэн зовлонт золбин гэж чи Монгол орон улс гүрэнг ард олонд дуудахаа боль! Алтаар сүнсээ арилжсан түшмэд сэрдэг юм уу. Сүнсгүй сүнснүүд чинь сэрэх юм уу... Сэрэхгүй. Тэр чинь Монгол хүн биш. Жинхэнэ Монгол хүн сүнсээ сүлдээ арилдаггүй юм. Төр сүлдээ худалдаа юу.. Бүү хуц. Төрийн сүлдэндээ жинхэнэ Монголчууд мөргөөд залбираад байж байна. Үнсэн дундаас өндийж босох ухаан гэж юу байдаг юм бэ.. Оюун ухаан үнснээс өндийдөггүй. Үнэний төлөө үхэр "Монгол" ын ' хийморь ' - ийг сэрээ гэнэ үү. Үхэр Монгол гэж хэн доромжилдог вэ Тэд чинь энд тэнд элдэв хорлол хийцгээж Монголчууд руу Монголын сүр сүлд рүү дайрч байна. Дээр чи доромжилж байна. Больж үз. Ичинхорлоо чи. Яруу найраг гэж чинийхээ тэс өөр нь буй. Үлдээхийн төлөө өнгөрч гандсан тугийн дэрвэж ч гэх шиг ... Чи хэн бэ? Чи сая зохиолчдын хорооны дарга болсон. Болор цомд ийм шүлэгэнцэр түрүүлсэн. Монголын утга зохиол , Монголын яруу найргийг аврах цаг иржээ.
Болор цомын эзэн гэх .. Яргуйт хаврын ямааг өрөвдөнө Ядаж зөөлөн самана даа гэж хашгирахад хүрнэ... Айл хэмээн зочилох ялаа шумуулыг хүндлэнэ. ...Муурын зулзага үрчилж бүүвэйн дуу аялана.. гэх шиг Ямар гээчийн муу ёр вэ...,Яруу найраг ч биш шүлэг ч биш. Шүлэг бичихгүй бол шүд уналаа гэж зүүдлэх ч гэх шиг...Аймшигтай ёрын бүр сэжиглэв. Яруу найрагчдад ийм хар дарсан зүүд байхгүй....Аръяабал минь!
Би ийм гаж бүхэнтэй хэзээ ч эвлэрэхгүй шүү. Ичинхорлоо чи мэд!
Баярхүүгийн Ичинхорлоогийн шүлэгэнцэр.
Сэр сэр, амьдралд дөрлүүлсэн үхэр монгол
Сэр сэр, атаанд идүүлсэн өгөр монгол
Сэр сэр, хийморь нь үхсэн зовлонт энэ үе
Сэр сэр, хоймор нь ханхайсан золбин ирээдүй
Сэр сэр, алтаар сүнсээ арилжсан түшмэд
Сэр сэр, ашгаар сүлдээ худалдсан төр
Сэр сэр, олзоор гэрээ сольсон эцэг
Сэр сэр, зоосоор зорилгоо зарсан залуус
Сэр хурай, сэтгэл сэр, итгэл сэр
Сэр хурай, санаа сэр оюун сэр
Үнсэн дундаас өндийж босох ухаан сэр
Үлэмж дайдаас өвлөж тэнийх хүч сэр
Үнэний төлөө үхэр Монголын хийморийг сэрээ
Үлдээхийн төлөө өгөрч гандсан тугийг дэрвээ
Мөнх нарнаас галаа асаасан тэнгэрийн гүрэнд
Энх оршихуйн хүчийг хайрла, өвөг дээдэс минь гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ