alim.mn | 2025.01.04
Мөнгөнөөс болж таксины жолоочийг хөнөөсөн 20-21 настай этгээдүүдийг баривчилжээ
Нэгдүгээр сарын 13-ны үүрийн 05 цаг 46 минутанд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын 42 дугаар сургуулийн урд 40 настай иргэн Д.Б нь ГССҮТ-ний төвд хутгалуулсан шархтай хүргэгдэж, удалгүй нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, 20-21 насны дөрвөн эрэгтэй болох Э, Т, О, Т нар нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын ар талын автобусны буудал орчмоос такси барьжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт руу хүргүүлэх үедээ таксины мөнгөнөөс болж маргалдан жолооч Б-г хутгалж амийг нь хохироосон байна.
Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран илрүүлсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ