alim.mn | 2024.12.23
Жэйсон Момоа: 17 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаа өөрчлөгдсөн

Дэлхийн сайхан эрчүүдийн жагсаалтад дээгүүр ордог Америкийн жүжигчин Жэйсон Момоа гэр бүлээ цуцлуулахаар болсон нь өнгөрсөн долоо хоногийн шар мэдээний сэдэв боллоо. Жэйсон Момоа краштайгаа гэрлэсэн азтай залуусын нэг. Анх 8 настайдаа телевизээр хараад дурласан бүсгүйг эхнэрээ болгосон. Тэгээд 2005 онд танилцаж хамт амьдарсан сайхан хос юунаас болж салав?

Энэ тухай  Жэйсон Момоа "17 жилийн хамтын амьдрал, гэрлэлтийн хугацаанд гэр бүлийн харилцаа маань маш их хувьсан өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч сайн талаараа ямар ч өсөлт, хөгжил байгаагүй. Тийм учраас бид гэрлэлтээ нэг тийш нь болгоод, нэг нэгэндээ орон зай өгөхөөр шийдсэн. Гэхдээ бид 2 эцэг, эх байх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нэгнээ үргэлж хүндлэх болно" гэж салсан шалтгаанаа тайлбарлажээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ