alim.mn | 2024.12.23
Нийтийн дуучдын шинэ жилд очсон Х.Батмэнд толгой дундуураа модоор цохиулжээ

Дуучин Хумбагарын Батмэнд энэ үеийн нийтийн битгий хэл дуурийн дуучид дундаа дээгүүрт жагсах сайн дуучин. Харин шулуун шударга зан, ил хурц үгнээсээ болоод төдийлөн өндөрт мандахгүй, "дарагддаг". Дуучин Хумбагарын Батмэнд дуулахаас гадна бичих авъяастай, ардын аман зохиол ч муугүй мэддэг. Энэ хэрээр цахим хуудастаа олон дагагчтай тэрбээр сая "Үнсье гээд хаздаг хүнтэй таарлаа. Ах минь таныг хүндэлж явдаг шүү! Гээд л байсан юм. Адилхан дуучин хүн байж яаж байгаа юм бол доо хөөрхий. Гэхдээ тэр залуугийн нэрийг нууцлах болно. Эрхтэнээсээ салчихаагүй л бол бусдын нэр хүндийг хүндэтгэх мөн чанар надад бий. Манай нийтийн дуучдын зарим нь надад их дургүй л дээ. Тэр жил дуучдын шинэ жилийн баярт оролцох явцад 00 ын босоо шээлтүүрт бие засаад зогсож байтал хэн нь үл мэдэх этгээд ар дагзан дундуур модоор татаж хаяад зугтчихсан. Түүнийг хэн болохыг хожим мэдсэн ч тэгсгээд чимээгүй өнгөрсөн. Гэмт хүн гэлбэлзэнэ гэхчээр хааяа тааралдахаараа нэг л харц буруулаад байх шиг болдог. Өчигдрийн тухайд бол би согтоогүй тулдаа гайгүй хазуулсан. Залуу хүн цаашид олон хүнтэй харьцах учир жаахан учиртай байх хэрэгтэй. Ер нь манай залуучууд машид эвдэрч байна. Ганц хоёр дуу дуулчихаад од болчихлоо гэж андуурч үл болно" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ