Эрүүл мэндийн сайдаар эрээвэр хураавар сайд их томилогдсон. Эмчийн диплом, монтажтай гэх ч ганц хүн гардан эмчилж үзээгүй Л.Гүндалай, эдийн засагч С.Ламбаа, сэтгүүлч Д.Сарангэрэл гээд бий. Харин мэргэжлээрээ ажилласан сайн эмч гээд бултаараа магтан махны захны эзний хүүг Эрүүлд мэндийн сайдаар залсан ч амны хаалтыг гэхэд 20 мянгаар авсан хэрэг мандаад таг боллоо. Зөвхөн тангараг өргөсөн эмч нь ингэхээр өнгө мөнгөнд дуртай, намын тавиул хүмүүс яаж аашилсан нь мэдээж. Ямартаа л “хошууны бузар булайг ухвал далай, далай” гэдэг шиг “Энэ салбарыг нарийн ухвал их юм гарна даа” гэлцдэг. Хүний амь нас хариуцдаг нарийн салбарт хувийн сонирхлоо шургуулдаг удирдагчтай бид мөн азгүй ард түмэн шүү.
“Инээдэг сайд” С.Ламбаа сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн дөнгүүр нэртэй сайд нь. Гэвч энэ салбарт энэ хүний ул мөр тод үлджээ.
С.Ламбаа гуай 2008 оны 9-р сараас 2012 оны 2 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2016 онд ахин томилогдсон юм.
Анхы удаа 2008 онд Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа томилогдсон байдаг. Худалч хүнд маргааш нь шахуу, эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Сетунари компани мөн 2008 онд байгуулагдсан гэх юм билээ. Тэр цагаас хойш эрүүл мэндийн салбарт ямар л өндөр дүнтэй төсөл, тендер зарлагдана “Сетунари” давуу эрхтэйгээр авсаар бүр гаршсан гэх юм билээ.
Оны өмнөхөн ЭМДЕГ-аас зарлагдсан "Сумын эрүүл мэндийн төвүүдэд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх" 9.8 тэрбумын тендерийг давуу эрхтэйгээр авсан байна. Тендерийн нээлт хийхийн яг өмнөх өдөр ажлын цаг дуусахаас 15 минутын өмнө тендерийнхээ техник үзүүлэлтийг өөрчилсөн. 15-хан минутын дотор тендерт оролцогч компаниуд хэрхэн тендерийн бичиг баримтаа өөрчилж чадах билээ?! Харин ганцхан “Сетунари” энэ шалгуурыш ханган давжээ. Энийг л гайхамшиг гэхгүй бол өөр юу гайхамшиг гэх билээ.
Ингээд тендерт оролцсон бусад компаниуд зөвхөн нэг компанид зориулж тендерийн техник үзүүлэлтийг ХУУЛЬ БУСААР өөрчилсөн гэж хардан ШӨХТГ-т гомдол гаргасан ч нэмэр болсонгүй. Ингээд “Сетунари” компаний аз дийлж, 9.8 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөгчгүй шахуу шалгарчээ.