Харцага цолыг анх 2003 онд олгож, М.Баяржавхлан анхны Харцага цолтон болжээ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16ны өдөр Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан болох байсан боловч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан билээ. Харцага цол хэзээнээс олгов, хэдэн харцага цолтон хүчит бөхөөс төрөн гарсан тухай н мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Улсын харцага цолыг анх 2003 оноос олгож эхэлсэн Харцага цолыг хүртсэн анхны бөхчүүд нь М.Баяржавхлан гарди, Э.Батбаатар харцага хоёр юм. Харин одоогийн байдлаар 16 аймгийн 40 сумын 50 гаруй бөх харцага цолтой барилддаг юм байна. Мөн
Хотонтын Ц.Лхагваа,
Шигшээ Ш.Галсан,
Циркчин Ё.Дорж,
Морьт О.Пүрэв нарын 18 бөх МУ-н харцага цолны болзол биелүүлсэн ч нэхэн авч чадаагүй юм байна.
Хамгийн олон харцага цолтон төрсөн аймаг
- Архангай 8
- Завхан 7
- Увс 6
Хамгийн олон харцага цолтон төрсөн сум
- Архангай Батцэнгэл 5
- Увс Тэс 4
Манлай харцага
- Л.Пүрэвжав 3 удаа 6, 1 удаа 5
- Б.Жавхлантөгс 3 удаа 6
- Г.Элбэг 3 удаа 6
Хамгийн олон шөвгөрсөн
- Ч.Өвгөнхүү 2 удаа 6, 4 удаа 5
- Д.Сэрээтэр 2 удаа 6, 3 удаа 5
- А.Цацавшир 1 удаа 6, 4 удаа 5
Улсын наадамд Харцага цолтой
- 2011 С.Мөнхбат
- 2014 Н.Батсуурь
- 2015 Э.Оюунболд
- 2017 Ц.Содномдорж тус тус түрүүлсэн бол
Бага наадам буюу сар шинийн барилдаанд
- 2016 Ц.Содномдорж
- 2018 Б.Бат-Өлзий нар түрүүлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ