alim.mn | 2025.04.20
"Татар"-ын Мөнхчулуун 4 хүүхэдтэй боллоо

"Татар" хамтлагийг 1999 онд Заяа, Жагаа ,Мөөгий нар нийлж 3 гишүүнтэйгээр байгуулсан юм. Анх хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлжээ. Анх дуулаад олсон 60 мянган төгрөгөөрөө гэртээ гурил будаа, элсэн чихэр аваад орсон гэхээр амжиргаатай залуус байж... 1999-2003 он хүртэл хамтлаг нь бүрэлдэж, 2003 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонор рекордстой (Сонор Рекордс) албан ёсны гэрээ байгуулснаар Татар хамтлаг албан ёсоор байгуулагдсан юм.

Татар бол 2003 оноос хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол улсаас гадны зах зээлд уран бүтээлээ олон улсын худалдааны тухай хуулийн дагуу (TATAR album, Second album нь оюуны өмчийн Jasrac-аар баталгаажиж Япон улс цаашлаад дэлхийн зах зээлд борлуулагдаж байна) борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг юм. 

"Татар" хамтлагийн 3 гишүүн 1984 онд төрсөн, нас чацуу нөхөд. Хамтлагийн гишүүд одоо 38-тай аавууд. "Татар" хамтлагийн гишүүдээс хамгийн нийгмийн идэвхтэй, олон нийтэд нээлттэй амьдардаг нь Д.Мөнхчулуун. Ардчилсан үзэл санааг тууштай тэмцдэг Д.Мөнхчулуун он солигдохын өмнөхөн дөрөв дэх хүүхдээ угтаж авсан юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ