Хотын суурьшлын бүсэд чоно орж иржээ
Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 15-ны 05.00 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бэлхийн төв замаар хоёр чоно явж байсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл суурьшлын бүсэд чоно явж байсан нь үнэн болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсээс мэдээллээ. Бэлхийн төв замаар явж байсан чоныг байгаль руу үргээсэн байна. Түүнчлэн тухайн орчмын айл өрхөд анхааруулж, сэрэмжлүүлэг хүргэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ