alim.mn | 2024.12.22
Лос-Анжелесын иргэд ачааны галт тэрэгнүүдийг дээрэмдэж байна

АНУ-ын Лос-Анжелес бүсийн төмөр замаар зорчиж өнгөрдөг ачааны галт тэрэгнүүдийг орон нутгийн иргэд дээрэмдэж, ачаа барааг нь хулгайлах явдал гарсаар байна. Тэд өдөр бүр олон арван чингэлгийг дээрэмдэж байгаагийн улмаас төмөр зам хавиар олон мянган хайрцаг, бүтээгдэхүүн хөглөрөх болсон байна.

Хулгайчид галт тэрэгнүүдийн зогсох үеийг далимдуулан чингэлэг дээр нь авирч, цоожийг нь эвдэн, тээвэрлэж яваа бараа бүтээгдэхүүн, илгээмжийн хайрцгуудыг нь дээрэмдэж байгаа аж.

 бөгөөд үүний улмаас коронавирусийн шинжилгээний иж бүрдэл, эм тариа, овор ихтэй тавилга зэрэг зүйлс их хэмжээгээр хаягджээ.

Төмөр замын оператор "Union Pacific"-ийн мэдээлснээр,  Мөн 2021 оны сүүлийн улиралд өдөрт дунджаар 90 гаруй чингэлэг дээрэмдүүлжээ.

Тус компанийн зүгээс орон нутгийн эрх баригчдад бичсэн захидалд "2021 оны 10 дугаар сард гэхэд л өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгай 356 хувиар өссөн. Түүнчлэн дээрэмчид ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнууд руу халдаж, зэвсэгт дээрэм үйлдэх явдал ихэссэн" гэжээ.

Энэхүү гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд  Цагдаа болон хамгаалалтын албаныхан 2021 оны сүүлийн гурван сард 100 гаруй хүнийг баривчилсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ