alim.mn | 2025.04.20
Дуучин Т.Дэлгэрмөрөн, АЖ Ш.Чимэдцэеэ багшдаа хивс бэлэглэв

Дуучин Т.Дэлгэрмөрөн шинэ оны өмнөхөн том охин Т.Зөөлөнсийтэй хамт  Турк улсад аялангаа тоглолт зохион байгуулаад ирсэн билээ. Т.Дэлгэрмөрөнг хайр "сохор" болгодог бололтой. Үе үехэн хоёр охиныхоо ээжтэй цахим орчинг "доргиосон" их хэрүүл тарьдгаас биш, урлагийнхантай дуу шигээ уяхан харьцдаг гэдэг. Тиймээс Туркээс ирэхдээ Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд зориулан бэлэг авчирчээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн "Сайхан дуучин эгчийгээ баярлуулах гэж өрнө дорныг холбосон торгоны замаар дүүрч авчирсан 3×4 хэмжээтэй томоо гэгчийн Түрк хивсийг өргөө сайхан гэрт нь дэвсэж өглөө."Өгөөмөр сэтгэлээр гараа сунгаж өрлөг ээжийгээ баярлуулах хүслийг минь дэмжсэн бизнес эрхлэгч бүсгүйчүүддээ уран бүтээлч миний бие маш ихээр баярлаж байна аа. Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ эгчдээ, багшдаа шинэ оны мэнд дэвшүүлж , эрүүл энхийг хүсэн ерөөе өө" гэжээ. Ганц бэрээ хүнд өвчнөөр алдаж, гурван бяцхан ачаа өсгөхийн зэрэгцээ итгэж ханилсан нөхөртөө хамаг байдгаа алдах дөхсөн Ардын жүжигчинд Дээгийгийн энэ бэлэг сэтгэлийн дэм өгсөн нь лавтай. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huhchir
3 жилийн өмнө
64.119.27.165
ДЭЭГИЙ БОЛ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙ САЙН ХҮҮ. ГЭВЧ МАГТААЛ САЙШААЛ БОЛ ТЭР ХҮҮД ЗОХИХГҮЙ.ЭНГИЙН САЙХАН АМЬДАР.
Төстэй мэдээ