alim.mn | 2024.12.25
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ш.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдад дэмжжээ

БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чөлөөлж, өнөөдөр шуурхайлан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг тус яамны сайд болгов. Дэд сайдаар МАХН-аас дарга, экс ерөнхийлөгч Намбарын Энхбаярын "бонус" болон ирсэн Тулгыг анхлан ярьсан ч өөрчлөгдөж, Сангийн яаманд удаан ажилласан НАМЗХ-ны идэвхтэй гишүүн Ш.Түвдэндоржийг МАХН-ын Удирдах зөвлөлд оруулан дэмжжээ. Г.Түвдэндорж нь "Торгоны зам"-ын босс Гантөмөрийн ганц хүү, Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатын хүргэн юм.  Г.Түвдэндорж нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ