Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Наранцогтыг томилно
Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
- Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Үүнээс гадна төрийн захиргааны албан тушаалын томилгоонууд хийх чигтэй байна. Тухайлбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргааар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох нь.
Харин Б.Баасандоржийн оронд Хуульзүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилох тохироо байна.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр оройн хуралдаанаараа улстөрийн томилгооны асуудал хэлэлцэж БОАЖ-ын дэд сайдаар Г.Түвдэндоржийг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Наранцогтыг томилохыг дэмжсэн билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ