"Паразит"-ийн найруулагч Бон Жун Хо шинэ киноныхоо гол дүрд Роберт Паттинсоныг тоглуулна

Бон Жун Хо, Роберт Паттинсон нар хамтрахаар болжээ. Оскарын шагналт "Parasite" киног бүтээгч, солонгосын кино найруулагч Бон Жун Хо "Warner Bros" компанитай хамтарч шинэ кино төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Зохиолч Эдвард Эштоны "Mickey7" зохиолоос сэдэвлэн бүтээх уг кино шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр хийгдэнэ. Харин энэ киноны гол дүрд "цус сорогч" Роберт Паттинсон тоглох юм байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ