УИХ-ын гишүүн Н.Учрал 76 гишүүн дотроо хамгийн өндөр саналаар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр гэнэт бие нь муудаж өвөлжин, хаваржин эмчлүүлсэн. Хоёрдугаар эмнэлэгт удтал хэвтсэний эцэст Герман улсад эмчлүүлэхээр явсан. Герман улсад очиж эмчлүүлсэн нь үр дүнгээ өгч, Н.Учрал гишүүнийн бие сайжирч ажилдаа эргэн орсон билээ. Гэсэн ч хүнд өвдсөний ул мөр үлдэж, 30 гаруй кг турсан... Одоо ч бие нь бүрэн тэнхэрч амжаагүй. Монголчууд өвдөж зовсон нэгэндээ тун сайн ханддаг болохоор Н.Учрал гишүүнд их сайн ханддаг. Харин сүүлийн үед Н.Учрал гишүүний нэр хүндийг туслах нь шавартай хутгах бололтой. А.Зулхүү гэгч залуу эхнэр хүүхний асуудлаар нэг бус хүн рүү доромжилсон чат бичсэн нь ил боллоо. Эхнэр нь ч татагдан оролцож, эхнэрийн чат нь ил гарч, гэр бүлийн хүчирхийлэгч байх магадлалтай гэж твиттерээр шуугиулж явсан удаатай. Хамгийн ноцтой үүр шөнийн заагаар фэйсбүүктээ боодол боодол доллар гаргаж харуулсан билээ. Зүгээр л нэг УИХ-ын гишүүний туслахт боодол доллар байж, түүнийгээ цахимд гайхуулж байгаа юу гэлтэй зургийг нь байршуулна гэдэг хачирхалтай. Тэр үед А.зулхүү "Эрдэнэс Монгол" ъомпанид мэргэжилтнээр ажиллаж байсан гэдэг. Тэрчлэн энэ компаний захирал байсан Д.Хаянхярваагийн сейфнээс боодол гарч, сүр дуулиантай ажлаа өгсөн. Харин тус компанид ажиллаж байсан А.Зулхүүд ямар арга хэмжээ Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх комисс байгуулна гэж ярьсан. Хамгийн түрүүд боодол доллар гаргаж гайхуулсан энэ нөхрийг шалгаасай. Энэ А.Зулхүү мөн НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Үүрээр боодол долларын зураг гаргшан, фэйсбүүктээ байршуулсан энэ залуу удахгүй том албан тушаалд очно гэж аархаж яваа сурагтай...