"ЖИНЖИЙМАА"-ГИЙН ХОНГОРЗУЛ ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА

"ЖИНЖИЙМАА"-ГИЙН ХОНГОРЗУЛ ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА
Таван настай байхдаа "Жинжиймаа" кинонд тоглож байсан бяцхан охин П.Оюун-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлжээ. Тэрбээр "Жинжиймаа" киноны Хонгорзулын дүрээсээ хойш 15 жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны киноны гол дүрд тоглосон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан бүтээсэн “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд МУГЖ Ж.Оюундарь, С.Дамдин, Д.Гүрсэд, Б.Тунгалаг, МУСТА С. Болд-Эрдэнэ нартай хамтран тогложээ. 20 жилийн өмнө дэлгэцнээ гарч олныг шуугиулсан найруулагч О.Машбат агсны бүтээл "Жинжиймаа" уран сайхны киноны Хонгорзул охины бага насны дүрд таван настай П.Оюун-Эрдэнэ, насанд хүрсэн үеийнх нь дүрд УГЖ Б.Ганцэцэг тоглосон юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ