Модел Ж.Энэрэл, Хэйли Бибер, Кендалл Женнер нартай хамтарч, шилдэг гэдгээ баталлаа

Дэлхийд данстай монгол модель гэгддэг загвар өмсөгч Ж.Энэрэл шилдэг гэдгээ дахин баталлаа. Тэрбээр загварын ертөнцийн салбарын шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг гэрэл зурагчин Стивэн Майсэлтэй хамтран Alexandr McQueen брэндийн зураг авалтад оролцжээ. Энэ ажлаараа Ж.Энэрэл өөрийн бас нэг мөрөөдлийг биелүүлсэн гэнэ.
Тэдний хамтарсан зургийг алдарт Bazaar сэтгүүл онцолсон байна.
Тэд 2022 оны хавар супер хит болох брэнд болон загвар өмсөгч, гэрэл зурагчдыг онцолсон бөгөөд үүнд Ж.Энэрэл өнөө цагийн шилдэг загвар өмсөгчид болох Хэйли Бибер, Кендалл Женнер нарын хамт багтжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ