alim.mn | 2024.12.25
УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүү Э.Одмөнх Төрийн ёслолын хэлтсийн даргаар томилогджээ

Төрийн ёслолын газрын даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүү Одмөнх шууд томилогджээ. Батлан хамгаалахын сайд  асан асан Н.Энхболдын хүү өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 28-нд энэ албанд томилогдсон аж. Тэрбээр КОВИД-ын хуулийн ачаар сонгон шалгаруулалтгүй томилогдсон юм байна. Өмнө нь Н.Одмөнх Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суух Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллахаар томилогдоход олон нийтийн зүгээс их шүүмжлэл сонссон.  Тэрбээр Бээжин дэх Элчин сайдын яаманд Консулаар жил хүрэхгүй хугацаанд ажиллаад буцан ирж, Төрийн ёслолын хэлтсийн дарга болсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрлэн
2 жилийн өмнө
202.9.40.235
Энэ хэдийн хүүхдүүд, хамаатан садангууд л ажилтай байвал болоо доо.Хөөрхий
Төстэй мэдээ