Хуучин байшинг 2.6 тэрбум төгрөгөөр худалдан авч, нэмээд 400 сая төгрөгөөр засчээ
Улсын мөнгө уйлдаггүй гэлцдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зочид буудлын зориулалтаар барьсан ч ашиглаагүй удсан барилгыг 1,1 тэрбум төгрөгөөр улс худалдан авч, хүүхдийн цэцэрлэг болгосон ч "зориулалт, стандартын бус" гээд ашиглаагүй тухай гарсан. Яг үүн шиг, Сангийн сайд асан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нар 2,6 тэрбумаар хуучин байшин авсан гэнэ. Үүнийгээ нэмээд 400 сая төгрөгөөр засуулсан гэхээр гурван тэрбумаар авсан гэж болно. Хуучин байшинг худалдаж авч зассанаас шинэ байшин барьсан нь дээр гэж барилгачид ярьдаг. Гэвч манай дарга нар хуучин байшинг тэрбум тэрбум төгрөг заран худалдаж авч, нэмээд дээрээс нь засвар гэж зуу зуун сая төгрөг зарцуулдаг нь ямар учиртай юм бэ?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ