alim.mn | 2024.12.25
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:  

  • Коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
  • Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
  • Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ