Төрсөн дүүгээ ХӨНӨӨСӨН хэрэг гарчээ
Энэ нэгдүгээр сарын 24-ны өдөр /2022.01.24/ Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт “Хашаанд хүн нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн албанд ирж, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, тус сумын харьяа иргэн Д гэх 57 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү болох Ш.Д-г хүйтэн зэвсэг хэрэглэн амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Одоогоор хэргийн газраас шар эрээн өнгийн иштэй хутга, архины шил зэргийг хураан авч, Хэнтий аймаг дах цагдаагийн газрын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ