Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдсэн билээ. Тэгвэл Агаарын дүүжин тээвэр төсөлд зориулж 2020 оны наймдугаар сард хоёр компани руу нийт 22.2 тэрбум төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Дүүжин тээвэр барих ажил эхэлсэн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байсаар байна. Эргэн сануулахад, анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн хэлж байв. Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан юм. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан. Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон шилжүүлсэн.
Одоо дүүжин тээвэр байтугай ганц бүхээг ч үлдээгүй нь нийслэлчүүдэд тодорхой болсон. Энэ тухайд асуусан сэтгүүлчид Хотын дарга Д.Сумъяабазар "Зориулалтыг нь өөрчлөөд тэр мөнгөөрөө юм хийе" гэсэн ч "Болохгүй, УИХ-аас орсон гэж" учир битүүлэг тайлбар хэлсэн. Ямартаа ч Сангийн яамнаас 22 тэрбум төгрөг Франц руу гараад яьчихсан. Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг. Монголоос мөнгө гаргаж өгсөн улс байгаа. Тэдний нэг нь Шадар сайд С.Амарсайхан гэж харддаг.