Зөвхөн Баян-Өлгийд 154 ширхэг тэрэгний дүрслэл бүртгэгдээд байна
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанаас Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байгаа хадны зургийн дурсгалт газруудаас нийтдээ154 ширхэг тэрэгний дүрслэл бүртгэгдээд байгааг баримтжуулжээ. Энэ нь Цэнгэл сум, Шивээт хайрханы хадны зураг дахь тэрэгний зураг юм.
Мөн өнгөрсөн намар Шивээт хайрхан уулын зүүн бэлд байдаг том хавтгай хадан дээрх дүрслэлийг тоолж бүртгэн баримтжуулжээ. Тус хадан дээр нийт 728 ширхэг дүрс байгаа нь тогтоогдсон байна. Хаданд аргаль, янгир, адуу, үхэр, морин тэрэг, хүн, ирвэс, буга, бодон гахай гэх мэт маш олон дүрс сийлсэн нь бий. Он цагийн хувьд хүрлийн үеэс төмрийн түрүү үед холбогдоно гэж үзжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ