Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар өнөөдөр /2022.01.28/ 08:30 цагт ээлжит бус хуралдаанаа эхлүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзсан.
Энэ уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гараад буй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ