alim.mn | 2025.04.20
Ч.Хүрэлбаатар: Олгосон зээлийнхээ хойноос хөөцөлдөж төлүүлсэн нь дээр дээ

Хөгжлийн банкнаас 800 гаруй тэрбум төгрөгийг зээлж аваад буцаан төлөхгүй байгаа 26 компаний асуудал сүүлийн үеийн халуун сэдэв болж байгаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мандуул "Тэдгээр компаниуд зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар төлнө" гэсэн утгатай үг хэлсэн. Энэ нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын уурыг хүргэж "Амаа мэдэж бурцгаана шүү. Хөгжлийн банк олгосон зээлээ өөрсдөө хөөцөлдөж төлүүлэх ёстой. Хариуцлагагүй зээл олгож, улсыг хохироочихоод, хохирлоо Засгийн газраар төлүүлэх юм гэнэ. Цаашид Хөгжлийн банк зээл олгож, тэр зээл нь төлөгдөхгүй байвал Засгийн газар төлж явах уу? 2013 онд “Эрэл” аваад төлөөгүй 158.7 тэрбум, 2012 онд “Хөтөл” аваад төлөөгүй 277.7 тэрбум, 2013 онд ТОСК-н авсан 299.5 тэрбум, 2014 онд “Бэрэн”-гийн авсан 147.4 тэрбум, 2016 онд Кью Эс Си-н авсан 192 тэрбум төгрөгийг Засгийн газар төлөх үү? Үгүй шүү. Олгосон зээлийнхээ хойноос хөөцөлдөж төлүүлсэн нь дээр дээ. Moral hazard гэж нэг юм бий" гэж бухимдав.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ