Ц.Сарнай: Чамаараа маш их бахархаж явдаг шүү

Өнөөдөр хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг гардан авсан. Нөхөртөө баяр хүргэж дуучин Ц.Сарнай "Өнөөдөр гэр бүлд минь түүхэн өдөр тохиожээ. Хайрт минь төр засагтаа, ард түмэндээ үнэлэгдэж МУУГЗ хэмээх хүндэт цолыг Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс гардан авлаа. Хайрт минь төрсөн цагаасаа сэтгэл зүрхээ, амьдралаа хөгжим урлагтай холбож төрөлх сургуулийнхаа тайзнаас эхлээд Монголынхоо алтан тайз, цаашлаад дэлхийн шилдэг тайз хүртэл аялаж Монгол хүний ухаан бодол, мөн чанар, авьяас чадварыг бахдуулан явж буй чамаараа 3 үр нь, бид бүгд маш их бахархаж явдаг юм шүү. Өмнө минь улам ихийг хийж бүтээх зурайсан урт хөх жим байна. Чамдаа онгодыг нь хөглөх аялгуу нь, сэтгэлийг нь өргөх урам нь, зоригийг нь эрчлэх хүч нь, хүслийг нь бадраах хайр нь байя. Түүнийг минь хайрлаж явдаг урлагийн гэр бүлийнхэндээ хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэнд хязгааргүй их баярлалаа" гэжээ. Өнгөрсөн 2019 оны сүүлчээр Чинбаа хүнд өвдөхөд эхнэр Ц.Сарнай нь элэгний донор болж, элгээ өгсөн билээ. Рок попын хамгийн тогтвортой гэр бүл, өсвөр наснаасаа эхлэн зрхсээр, 14 жилийн дараа гэрлэж, анхны хүүхдээ угтан авсан Чинбаа, Сарнай хоёр одоо гурван хүүхэдтэй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
WsxBT
3 жилийн өмнө
94.154.189.67
<a href="https://seroquel4all.top">where to buy seroquel</a>
Төстэй мэдээ