Хятадын сайт Ц.Шаравжамцын сагсчин хүүг онцолжээ
Хятад сайт дахь нэгэн нийтлэлийг толилуулъя.
Монголын харьяат, 19 настай, 2м 3см өндөр, холбон тоглогч NCAA-д албан ёсоор орлоо, цаашид NBA-д нэвтэрч чадах уу?
Монголчуудыг морь унаж, нум сумаар харваж чаддаг л гэж бодохоос биш сагсан бөмбөгөөр энэ хэмжээнд хүрэх чадвартан гарна гэж огт бодож байсангүй…
ESPN-ы мэдээлж байгаагаар NCAA-д харьяалагддаг Дэйтоны Их сургууль Майкл Шаравжамцад бүрэн тэтгэлэг олгож, гэрээ байгуулжээ. Ингэснээр дараагийн улиралд ИС-ийн 1-р түвшний оюутан Америкийн их сургуулиудын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн (NCAA) тоглогч боллоо.
Монгол Улсын түүхэнд анхны NCAA-ын тэтгэлэгт тоглогч болж байгааг онцлон тэмдэглүүштэй юм.
Мөн Зөн Фөнбөгөөс хойш 4 одоор үнэлэгдсэн, ахлах сургуулийн Ази гаралтай тоглогч болж байна.
Бас Руй Хачимура (Япон гаралтай), Жордан Кларксон (Филиппин гаралтай) нарын эрлийз тоглогчидтой харьцуулбал, түүний биеэр цэвэр ази гаралтай цус гүйж байгаа болно.
Монголоос ирсэн Майкл Шаравжамц 2002 онд төрсөн, 19 настай, 2м 3см өндөр, 83кг жинтэй.
Довтлогчийн бие бялдартай боловч талбай дээр холбогч хамгаалагчаар тоглодог.
Дэйтоны ИС түүнтэй гэрээ зурсны дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, түүнийг ирэх улиралд багийн гол цөм тоглогч болно гэж хүлээж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, “Өндөр нуруутай холбогч ч бай, хамгаалагч ч бай, түүний талбай дээрх хараа, сагсан бөмбөгийн мэдрэмж онцгой гэдгийг амархан харж болно”, “Бид түүнийг биеэ бялдаржуулж, бүс дивизионы од тоглогч болоход нь тусалж чадна” гэж мэдэгджээ.
Майкл Шаравжамц Америкт албан ёсоор нэрээ мандуулан гаргасан тэмцээн бол 12-р сард болсон Flyin to the Hoop тэмцээн юм. Нэг тоглолтод 11 шидэж 8 оруулсан, дунджаар 19 оноо авсан, 4 удаа самбараас авч, 3 удаа гоолын дамжуулалт хийж, 3 удаа бөмбөг тасалсан, 2 удаа гоолын шидэлтийг дарж хамгаалсан статистик үзүүлэлттэй байна.
Суурь үндсэн техник, давуу хурд, шилжилт хөдөлгөөн, ухаалаг мэдрэмжтэй тоглолт нь үзэгч олонхийн сонирхол анхаарлыг ихээр татжээ.
Сагсан бөмбөгийн шинжээч Дерек Муррейгийн хэлснээр, тэр бол хамгийн дутуу үнэлэгдсэн шинэ тоглогч бөгөөд ESPN ахлах сургуулийн 3 одыг нь 4 одтой тоглогч болгож ахиулсан юм.
Хамгийн сүүлд ахлах сургуулийн 2020 оны шилдэг 100 тоглогчийн жагсаалтад Майкл 100-д бичигдсэн билээ. Энэ нь Ази гаралтай тоглогчийн хувьд үнэхээр гайхам амжилт гэж тооцож болно.
Одоо хамгийн гол асуудалдаа орьё.
Майкл Шаравжамц NBA-ын тоглогч болж чадах уу?
Яг одоогоор дөнгөж 19 настай залуу тоглогчийн хувьд NBA-д орж чадах эсэхийг хэлэхэд эрт байна. Түүний сул тал нь илэрхий бөгөөд хэтэрхий туранхай, Зөн Фөнбөтэй харьцуулахад илэрхий нарийхан харагддаг. Давуу тал нь холбох, дамжуулах, довтлох, оновчтой шидэж гоол оруулах зэрэг чадвараар маш сайн юм.
Flyin to the Hoop тэмцээнд оролцсон байдлаас үзэхэд гоол орсон шидэлтийн хувь 60 орчим, 3 онооны шидэлтийн хувь 40 орчим, нэг тоглолтод дунджаар зүүн баруун талдаа 7 удаагийн амжилттай довтолгооны дамжуулалт өгсөн байна.
Туранхай гэдэг бол тоглогчийн ирээдүйг шууд шийдэх хүчин зүйл огт биш, Оклахома сити тандер багийн А.Покушевскийг харахад, 2м 13см өндөр, 86 кг жинтэй, 2 жил NBA-д тоглоход нэг тоглолтод дунджаар 20,2 мин талбайд тоглосон байна. Иймд дамжуулалт, шидэлтийн оновчтой байдалд хамааралгүй болохыг харж болно.
NCAA-д орсны дараа жингээ нэмэх нь зайлшгүй зүйл бөгөөд онолын хувьд Майклын бие цаашид улам хөгжиж, өсч томрох нь гарцаагүй.
4 одтой тоглогч хэрвээ гоолын амжилтаа тогтворжуулж чадвал дараагийн шатны ахиц дэвшил руу дайралт хийж чадах юм.
Ингэж бөмбөг эзэмшдэг, гоол оруулдаг, оновчтой дамжуулдаг, довтолгооны шугамын ийм бие бялдарт Хятадын эрэгтэй сагсан бөмбөг үнэхээр шунал хөдөлмөөр байна даа.
Д.Бямбабаатар
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ